Нэткапитал санхүүгийн групп ISO 9001:2015 нэвтрүүлсэн анхны ББСБ боллоо.

НЭТКАПИТАЛ САНХҮҮГИЙН ГРУПП ISO9001:2015 НЭВТРҮҮЛСЭН АНХНЫ ББСБ БОЛЛОО.

Нэткапитал санхүүгийн групп Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Чанарын Удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 стандартыг Зээл, Итгэлцэл, Гадаад валютын арилжаа, Хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгөх, Цахим төлбөр тооцоо ба мөнгөн гуйвуулгын үйлчилгээндээ амжилттай  нэвтрүүллээ.

2008 онд үүсгэн байгуулагдсанаас хойш хэрэглэгчийн сэтгэл ханамжид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж Орон нутаг, Улаанбаатар хотын нийт 30-н салбар нэгж, 300 гаруй мэргэжлийн боловсон хүчнээр дамжуулан зээл, хөрөнгө оруулалт, санхүүгийн зөвлөх үйлчилгээнүүдийг үзүүлж салбартаа үлгэр жишээ бизнес загварыг бий болгоод байна.

ISO 9001:2015 Чанарын удирдлагын тогтолцоо нь Дэлхийн 178 оронд амжилттай хэрэгжиж чадсан удирдлагын тогтолцооны хамгийн шилдэг стандарт юм. Энэхүү стандарт нь байгууллагын бүтээгдэхүүн үйлдвэрлэх процесс болон, үйлчилгээний чанарт хяналтын тогтолцоог бий болгож, харилцагчийн хэрэгцээ, шаардлагад бүрэн нийцэж байгаа эсэхийг хянан сайжруулж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд туслах зорилготой юм.  Мөн бид ISO 9001:2015 стандартын 9.2-т заасан шаардлагын дагуу мэргэжлийн ISO аудиторуудыг удирдлагын багаас бэлтгэн сертификатжууллаа. Ингэснээр Чанарын удирдлагын тогтолцооны стандартын хэрэгжилтийг үйл ажиллагаандаа тасралтгүй хэрэгжүүлэх боломжийг бүрдүүллээ.

2021 онд Олон улсын "Global Banking & Finance Awards”-аас Монгол улсын Банк бус санхүүгийн байгууллагуудын хөгжлийг тодорхойлж, стратеги менежментээр шилдэг амжилтад хүрч, салбарын хурдасгуур болсон байгууллагад тодорхойлон 2021 оны “The Next 100 Global”-компаниар шалгаруулсан нь ISO 9001:2015 Чанарын Удирдлагын тогтолцоог амжилттай нэвтрүүлэх нэгээхэн хөшүүрэг болж өгсөн юм.

ISO 9001:2015 Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлснээр:

• Чанарын удирдлагын тогтолцооны шаардлагыг бүрэн ханган ажиллаж, шат бүрдээ хяналт, стандарт тогтолцоотой болно,

• Хэрэглэгчийн сэтгэл ханамжид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг тууштай үзүүлэн, тасралтгүй сайжруулж, дахин зохион бүтээх боломжтой болно,

• Харилцагчийн үйлчилгээний чанарыг тогтмол хэмжиж, сайжруулалтын хэрэгжилтийг шуурхай ханган ажиллана,

• Урт хугацаанд тогтвортой өрсөлдөхүйц чанараа хадгалж, харилцагч болон байгууллагын ашигт ажиллагааг харилцан хангаж ажиллана,

• Эрсдэл ба боломжуудыг урьдчилан тооцож харилцагчдын хэрэгцээг бүрэн хангасан чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэн ажиллана,

• Байгууллагын гадаад ба дотоод орчны шинжилгээг Олон улсын стандартын түвшинд хийн стратеги төлөвлөгөөндөө тусган ажиллана,

• Олон улсын зах зээлд хүлээн зөвшөөрөгдөж эх үүсвэр, хөрөнгө оруулалт, томоохон төслүүдэд бүрэн хамрагдах боломжтой болно.