Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын аварга баг “Нэткапитал”

Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй ББСБ-уудын дунд зохион байгуулагдсан Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Энэхүү тэмцээнд нийт 41 баг, 350–аад тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон ба "Нэткапитал Финанс Корпораци ББСБ" ХХК-н эрэгтэй болон эмэгтэй багууд Мөнгөн медаль хүртэж шилжин явах цомын эзнээр шалгарлаа.

Баг тамирчид болон тэмцээнийг зохион байгуулсан LendMN баярлалаа. Ирэх жил энэхүү тэмцээнийг зохион байгуулах хүндтэй үүргийг хүлээн авлаa.