Компанийн засаглалын кодекс шинэчлэгдсэнтэй холбогдуулан ТУЗ-ийн ээлжит хурал болж өндөрлөлөө.

Санхүүгийн зохицуулах хорооноос компанийн засаглалын кодексийг 2022 оны 03 сард шинэчлэн баталсантай холбогдуулан Нэткапитал финанс корпораци ББСБ-н хувьд шинэчилсэн кодексийн дагуу засаглалын баримт бичгүүддээ өөрчлөлт оруулж, 2022 оны 06 сарын 24-ний өдөр Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурлыг ASEM CLUB HOUSE-д зохион байгууллаа.
 
Ээлжит хурлаар группийн гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Б.Хуншагай тэргүүтэй удирдлагын баг 2021 болон 2022 оны үйл ажиллагааны болон санхүүгийн гүйцэтгэлийг танилцуулж, компанийн цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд санал авч, хэлэлцэв. Мөн компанийн засаглалын кодексийн дагуу ТУЗ-ийн дэргэдэх Аудит, Цалин урамшуулал, Нэр дэвшүүлэх хороодын үйл ажиллагааны журам, Компанийн ёс зүйн дүрмийг танилцуулан, хэлэлцэж, хороодын бүрэлдэхүүнд санал хураалаа. 

ТУЗ-ийн ээлжит хуралд ТУЗ-ийн дарга Д.Алтангэрэл, гүйцэтгэх захирал Н.Ундрах, гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Б.Хуншагай, хараат бус гишүүд болох Ц.Мөнхбат, С.Оргодол, А.Урангоо, Б.Болорчимэг, Ш.Чуданжий, Л.Оргил нар биечлэн оролцов.