Нэткапитал финанс корпораци ББСБ ХХК нь санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ болон нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол улсын тогтвортой, урт хугацааны хөгжлийг хангах, байгаль орчин, нийгэм, засаглалын тогтвортой хөгжлийн зорилгуудыг биелүүлэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулах зорилгоор "Тогтвортой санхүүжилтийн бодлого"-г 2022 оны 11-р сарын 29-ний өдөр ТУЗ-ийн хурлаар баталлаа.

Энэхүү бодлого нь Монгол Улсын Засгийн газраас баримталж буй “Алсын хараа 2050”, “Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилт”, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс баталсан “Үндэсний тогтвортой санхүүгийн замын зураг 2030” болон “Үндэсний ногоон таксономи” баримт бичгүүдтэй нийцсэн.

Бид тус бодлоготой уялдуулсан богино, дунд, урт хугацааны стратеги гарган Улаанбаатар хот болон орон нутаг дахь 29 салбар нэгж, 400 гаруй ажилтнаар дамжуулан хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.