ISO9001:2015 ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООНЫ СТАНДАРТЫГ ДАХИН БАТАЛГААЖУУЛЛАА.

ISO9001:2015 ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООНЫ СТАНДАРТЫГ ДАХИН БАТАЛГААЖУУЛЛАА.

Нэткапитал санхүүгийн групп нь 2021 онд Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015 стандартыг үйл ажиллагаандаа анхны ББСБ болсон билээ. 2023 оны 12 сард TQCSI олон улсын аудитын байгууллагаар магадлан аудитаа амжилттай хийлгэн, ISO9001:2015 стандартаа дахин баталгаажуулж, үр дүнтэй хэрэгжүүлснээ батлалаа.

ISO 9001:2015 Чанарын удирдлагын тогтолцоо нь Дэлхийн 178 оронд амжилттай хэрэгжиж чадсан удирдлагын тогтолцооны хамгийн шилдэг стандарт юм. Энэхүү стандарт нь байгууллагын бүтээгдэхүүн үйлдвэрлэх процесс болон, үйлчилгээний чанарт хяналтын тогтолцоог бий болгож, харилцагчийн хэрэгцээ, шаардлагад бүрэн нийцэж байгаа эсэхийг хянан сайжруулж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд туслах зорилготой юм. 
ISO 9001:2015 Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлснээр:
• Чанарын удирдлагын тогтолцооны шаардлагыг бүрэн ханган ажиллаж, шат бүрдээ хяналт, стандарт тогтолцоотой болно,
• Хэрэглэгчийн сэтгэл ханамжид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг тууштай үзүүлэн, тасралтгүй сайжруулж, дахин зохион бүтээх боломжтой болно,
• Харилцагчийн үйлчилгээний чанарыг тогтмол хэмжиж, сайжруулалтын хэрэгжилтийг шуурхай ханган ажиллана,
• Урт хугацаанд тогтвортой өрсөлдөхүйц чанараа хадгалж, харилцагч болон байгууллагын ашигт ажиллагааг харилцан хангаж ажиллана,
• Эрсдэл ба боломжуудыг урьдчилан тооцож харилцагчдын хэрэгцээг бүрэн хангасан чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэн ажиллана,
• Байгууллагын гадаад ба дотоод орчны шинжилгээг Олон улсын стандартын түвшинд хийн стратеги төлөвлөгөөндөө тусган ажиллана,
• Олон улсын зах зээлд хүлээн зөвшөөрөгдөж эх үүсвэр, хөрөнгө оруулалт, томоохон төслүүдэд бүрэн хамрагдах боломжтой болно.