card
Тэгшбаатар
Нэткапиталын санхүүгийн групп “NetFuture 50

Нэткапиталын санхүүгийн групп “NetFuture 50" оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Удирдамж Нэг. Зорилго Энэхүү удирдамж нь “Нэткапитал ББСБ” ХХК-ийн зүгээс их, дээд сургуулийн оюутнуудад сургалтын дэмжлэг үзүүлэх, судалгаа шинжилгээний ажил, бүтээлч үйл ажиллагаанд урам өгөх, хувь хүний хөгжлийг дэмжих зорилготой тэтгэлэгт хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулахад оршино. Хоёр. Оролцогчдод тавигдах шаардлага Их дээд сургуулийн 3,4-р түвшиний идэвхитэй суралцаж буй оюутан байх Судалгаа шинжилгээний ажил, төсөл бүтээл, нийгмийн ажил сайн дурын үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог байх Өсөн дэвжих хүсэл эрмэлзэлтэй байх Гурав. Хугацаа 1-р шатны материал хүлээн авах хугацаа: 2025.10.13 - 2025.10.26 -ыг дуустал Тэтгэлэг олгох хугацаа: 2025.11.15 Дөрөв. Бүрдүүлэх материал Анкет / Анкет татаж авах линк Тэтгэлэгт хүсэлт гаргагч оюутны бөглөх анкет / Их, дээд сургуулийн тодорхойлолт Дүнгийн хуулбар Чөлөөт контент /200 үгтэй эссэ, 3-5 мин видео/ /Сонгох сэдэв: 1. Харилцагч төвтэй бизнес, 2. Мэргэжлийн баг Материал хүлээн авах хаяг / hr@netcapital.mn / Тав. Тэтгэлэт хөтөлбөрийн үе шат Анкет бөглөх Сонгон шалгаруулалт Тэтгэлгийн батламж гардуулах Тав. Сонгон шалгаруулах аргачлал “Нэткапитал ББСБ” ХХК-ын нэрэмжит оюутны тэтгэлэг нь нийт 3 үе шаттай зохион байгуулагдана. Анхан шат: Ирүүлсэн материалыг шалгаж, шаардлага хангасан оюутнуудыг тодруулна. Хоёрдугаар шат: Багийн илтгэл зохион байгуулна Гуравдугаар шат: Ивээн тэтгэгч байгууллагын тусгай аргачлалын дагуу өгөгдсөн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх байдлаар даалгавар гүйцэтгэнэ.

Дэлгэрэнгүй